Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
·
Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн
төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд
“Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар
дэлгэрэнгүй танилцуулга хийв.
·
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор
олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн
гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс
Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, хяналт тавьж ажиллахыг
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон
шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.
·
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал,
засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль
тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·
Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар
шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна