Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах захирамжийг хүчингүй болгосон талаарх ШҮҮХИЙН ТАЙЛБАР

М.Үүрээ
2025/01/08

П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэргийг шийдвэрлэсэн талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод тойм мэдээлэл бичжээ.

 Тус мэдээлэлд прокурор, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй байсан учир сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамжийг хүчингүй болгосон хэмээн мэдээлсэн байна.

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/47, 2025/ЦХШЗ/48

Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.

Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод


8
angry
0
care
7
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.1
2025/01/22
0
0
Баруун зүгээс нар мандаж Элбэг тавнан фракцаа дагуулан айсуй айгтун эмээхтүн бөхөлзөгтүн энэ давжаа биетэй бэлэн цэцэн үгтэй манай Ховдчуудын бахархал бас монгол түмний итгэлт хүмүүн миний сайхан агаа Эбиг битгий оролдоорой.Миний ах уранхай драпан хүрэмтэй хамуурсан таваганы арьсан малгайтай ганц бандаажтай ул нь ханзарсан ботинктой өлсөглөн царайтай 25 р гуанзны хуушуурын үнэрийг шуухиртал хэд татаж үнэрлээд цаддаг.Түүх үнэнийг өгүүлнээ миний ах Эби ийм доод түвшнээс з?үтгэж энэ улсын эзэн хаан болсон юм за эргүүнүүдээ хөөрхий тэр минь зөвхөн цалингаараа л амьдарч байсан за.Одоо миний ах Эби АНУ д од болон гялалзаж та нарт салаавч өгөөд байгаа шүү.
Хариулах
202.126.90.189
2025/01/20
0
0
Яагаад вэ хулгайч цагааныг шууд шоронд хийх нь зөв шүүдээ яагаад яагаад яагаад вэ
Хариулах
139.5.217.131
2025/01/13
0
0
ҮАБЗ - шүүх байгууллага АВЛИГАЧДААС цэвэрлэх ажлыг яаралтай эхлэж хэрэгжүүлэх ёстой. Монгол шударгаар ажлах шүүгч хэрэгтэй байна.
Хариулах
103.212.163.225
Өчигдөр
0
0
мөрдагч гэж лалар нь хэн юм
Хариулах
211.246.68.55
Өчигдөр
0
0
Яачиж чадахгүй шүү дээ Монголын төр засаг үхсэн нохойн оцгорууд .
Хариулах
202.131.227.42
2025/01/09
0
0
Аль тал нь ч хэлмэгдүүлээд байгаан мэдэхээ байлаа бүр. Гэмгүй болоод цуцлаа байлгүй дээ бараг
Хариулах
202.126.90.5
2025/01/09
0
0
АЙМААР БАЯЖАА байхдаа ХАРААД байгаарай ОЛЗОД энэ ЗУН унах машин татах тамхи барих утас аягүй бол АВГАЙ солигдох биз
Хариулах
139.5.219.10
2025/01/08
0
0
Өмнөх шүүгчийн захирамжид гаргасан санал, хүсэлтийг дараагийн шүүх нь хүлээж аваад ажлын 6 цаг хүрэхгүй хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэснээс дүгнэлт хийхэд ийм хурдтай ажилласан шүүгчийг шалгах хууль, дүрэм, журам энэ Монгол улсад маань байдаггүй юм байхдаа гэж бодогдож байна! Өөр хэлэх үг алга даа????
Хариулах
103.212.116.83
2025/01/08
1
0
АРД ТҮМЭН БИД ШҮҮХ ПРОКУРОРТ ИТГЭЛ ИНГЭЭД 100% АЛДАГДЛАА. ЭНЭИЙГ ХИЙСЭН ХЯНАСАН ШИЙДВЭР ГАРГАСАН БҮХ ХҮНИЙГ БАРИВЧЛАЖ ШҮҮХ ЁСТОЙ. АРД ТҮМЭН ГОМДОЛ ГАРГАЦГААХ БОЛНО. ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЖАГСАХ БОЛНО. ЭЦЭСТ НЬ ҮНЭН ЯЛАХ БОЛНО.
Хариулах