Өнгөрсөн оны сүүлийн өдөр буюу 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129-р заставын гэрээт байлдагч нар нэгнийхээ хүзүүнд хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гараад буй.
Хэргийг тодруулбал, Амиа алдсан гэрээт байлдагч Ц нь ердөө 20 настай байсан бөгөөд тэд гал тогоондоо хоол хийж байх үедээ маргалдаж нэгнийхээ хүзүүн тус газар хутгалсан гэх мэдээлэл бий. Уг хэргийг Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа төдийгүй хүн амины хэрэг үйлдсэн 20 настай гэрээт байлдагч М-г саатуулан шалгаж байна.
Тус хэргийн талаар 0129 дүгээр ангийн захирагч Хурандаа В.Хундагаас хэд хэдэн удаагийн оролдлогоор холбогдож мэдээлэл тодруулахад: “Гэрээт байлдагч амиа алдсан хэргийн талаар ямар ч тайлбар өгөхгүй” гэв.
Манай улсад сүүлийн жилүүдэд цэргийн албанд мордсон хөвгүүд амиа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байгаа. Хэрэг гарах бүрт хуулийн байгууллага болон цэргийн ангийнхан нь мэдээллийг энэ мэтчилэн нуун дарагдуулж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэх үгээр ам таглаж мартагдуулдаг нь уламжлал болох нь.
Сэтгэгдэл (1)