Говь-Алтай аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар чоно агнах ажил эхэллээ

Admin
2025/01/08

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А/05 захирамжийн дагуу энэ шийдвэр гарчээ. Ингэхдээ мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгажээ.

Үүний сацуу ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна