ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Шүүгч бусдын нөлөөлөлд орвол “ЯЛ” авдаг байх хуулийн заалтыг өргөн барина

Admin
2025/01/07

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг баривчлах тогтоолыг Монголын шүүхээр цуцалсантай холбоотой цахим орчинд багагүй шүүмжлэл өрнөөд буй. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөдөр анхаарал татахуйц мэдээллийг жиргэжээ. 

Тэрээр бичихдээ:
2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм.

Гэтэл интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүмүүстэй холбоотой Монголын шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн “түүгээрээ” амжуулж шийдвэрлэхийг харж итгэлээ.

Авилгачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч. Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина. 

0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.37
Өчигдөр
0
0
Ха Ха Ха тэгвэл шүүгчийг томилдог албан тушаалтан л хэрэгт орох юм бна дөө
Хариулах
66.181.161.165
2025/01/07
0
0
Зөв шүү
Хариулах