Б.Пүрэвдорж: Хуурамч шатахууны хууль хэрэгжвэл АГААРЫН БОХИРДОЛ 30 ХУВИАР БУУРНА

М.Үүрээ
2025/01/07

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Д.Пүрэвдаваа нарын гишүүд Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие 2019 онд санаачилж, 2021 оны 07 сард батлуулсан байдаг. Тус хуулиар хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольцыг хууль батлагдахаас өмнө онцгой албан татваргүй оруулж ирдэг байсан. Ингээд онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Энгийнээр тайлбарлавал, Хуурам шатахуун гэж юу вэ гэдгийг нэг жишээгээр тайлбарлаж өгье. Эрдэнэт хотод байдаг Петролиум продакшн гэж компани бий. Энэ компани хойноос орж ирсэн 30 ширхэг вагонд органил дизелийн түлш авчираад түүний бүх вагоноос нь 25 хувийг нь доороос нь соруулаад авна тэгээд доод талыг нь хааж дээрээс нь 25 хувийн нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнээ нэмдэг. ИНгээд дээрээс нь 30 ширхэг бэхжүүлэгч бодис нэмнэ тэгээд таглааг хаана. Таглааг нь хаагаад наашаа вагон нь Дорноговь руу зөрлөг дээр очсон вагон нь хөдлөхөд тэр нь холигдож түүнийгээ зардаг ийм технологийн бус шатахуун хийдэг түүнийг нь монголчууд хэрэглэдэг бүх машин тэрэг эвддэг үүний зөвхөн татварын орлого нь ямар хохирол учруулж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.74
2025/01/07
0
0
Энэ чинь гэмт хэрэг биш үүү....
Хариулах