Төв аймгийн Борнуур сумын засаг дарга В.Батболд иргэдийг үл хайхарч ЭХНЭРИЙНХЭЭ ХОРШООНД 5 ГА ТАЛБАЙ ОЛГОЖЭЭ

М.Үүрээ
2025/01/06

Монгол улсын засгийн газрын 395-р тогтоолоор Төв аймгийн Борнуур сумын иргэдэд нийт 161 га талбайг олгох захирамж 2024 оны дөрөвдүгээр сард батлагджээ. Энэхүү тогтоол одоог хүртэл хэрэгжээгүй байгаа төдийгүй иргэд тариалангийн болон өвөлжөөний талбайгаа авч чадахгүй нөхцөл байдалтай байна.

Тодруулбал, 2024 оны орон нутгийн сонгуулиар Төв аймгийн Борнуур сумын засаг даргаар томилогдсон В.Батболд иргэдэд тариалангийн 57 га талбай, өвөлжөөний 27 га талбайг олгохгүй байгаа аж. Нэг үгээр засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй иргэдийг хүнд нөхцөл байдалд хүргээд буй.

В.Батболд нь газар олгохгүй байгаа шалтгаанаа иргэдэд тайлбарлахдаа, “Өмнөх засаг даргын үед батлагдсан тогтоол захирамж надад хамаагүй” гэх тайлбар хэлэх атлаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн газрыг олгосон байна.

Дурьдвал, Эхнэр О.Хандсүрэнгийн “Могойт хүрээ” хоршоонд 5 га талбай, мөн түүнчлэн тус сумын байгаль орчны байцаагч н.Мөнхзулын нөхөр Жамсрангийн хамаарал бүхий Зэс Жамт хоршоонд 5 га талбай олгожээ.

Энгийн ард иргэдийн тариалангийн газрыг надад хамаагүй хэмээн олгохгүй атлаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд газар олгож байгаа нь улсын ажилд хэт хувийн ашиг сонирхолоороо хандаж байгаа төдийгүй илтэд хууль зөрчиж байгаа увиагүй үйлдэл юм.

Угтаа орон нутгийн сонгуулиар засаг дарга солигдох эсэх нь үл хамаарч төрийн ажил явах чигтээ дардам замаар үргэлжилэх учиртай. Гэтэл хууль бусаар засаг захиргааны эрхийг авсан этгээдүүд өөрийн дураар авирлаж Засгийн газрын шийдвэрийг үл гүйцэлдүүлж буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас дээгүүр эрх мэдэлтэй нөхдүүд Төв аймгийн Борнуур сумыг захираад сууж байна.

 

 

 

 


9
angry
0
care
8
haha
1
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
72.159.77.131
2025/09/03
0
0
Атг нь ажлаа хийгээчээ
Хариулах
202.126.90.227
2025/01/07
0
0
Tavj bgaa yumaa ehleed sain sudaldag bmaar yum aa
Хариулах
66.181.179.143
2025/01/07
0
0
Баримттай зүйл нийтлээчээ.
Хариулах
202.55.188.36
2025/01/07
0
1
Asuu.mn баримт нотолгоотой пм сэвээрэй.Энэ хүнийг хэн бэ гэдгийг нутаг усаараа андахгүй Тийм ч учраас Засаг даргаар сонгосон байгаа шүү.
Хариулах
122.201.31.60
2025/01/07
0
0
Dongoj ajilaa avch bgaa hun zugeer ajiliig ni hiilgeechee
Хариулах
122.201.31.91
2025/01/07
0
0
Hvniig zvgeer ajliig n hiilgel dee ymar laitai ym be urd urdnii zasaguudaa ingej shalgadag baisan ymuu hogiin gulugnvvd ymaa
Хариулах
202.126.90.168
2025/01/06
0
0
omnoh zasguud.n 100.100.n ga gar zarj bna .l gdeg bs.n sain shalgah heregtei
Хариулах
202.126.90.168
2025/01/06
0
0
harluulah yma olj ydhii.ma
Хариулах
59.153.112.192
2025/01/06
0
0
Хэдэн халтар төгрөгний хэдэн сайтуудыг цэгцэлвэл таарна
Хариулах
59.153.112.192
2025/01/06
0
0
Харлуулах аргаа бодож олж чадаж байгаа шүү гарууд, чадахгүй бачканууд шударга нэгнийг ингэж дэвсэлж нийгэмд муухай харагдуулж байдаг нь одоогийн арчаагүй нийгмийг бүтээж байгаа
Хариулах
202.21.109.21
2025/01/06
0
0
Өмнөх засаг мөн адил бас хэдэн хувцас газртай шалгах хэрэгэтэй үё үёийн засагууд гэсэн хэдэн 100 газар авсан мөн багийн засаг дарга нар мөн адил авсан байгаа нэг хүн дээр битгий ингэд өө хай та нар
Хариулах
202.21.109.21
2025/01/06
0
0
Хувийн газар
Хариулах
66.181.161.5
2025/01/06
0
0
Ajlaa awaad sar l bolj bgaa hvniig ingej bolkuee barimt notolgootoi ym niitleech golognvvdee
Хариулах
202.126.91.249
2025/01/06
0
0
Энэ хэдхэн хоногт үгүй байлгүй дээ мэдлэг боловсролтой юу сайн юу мууг мэдэх л хүн дээ
Хариулах
59.153.115.74
2025/01/06
1
0
Эхнэртээ өгөхгүй өөр хэнд өгөр вэ зөв л байна. Уулын цаана байгаа Должинд өгөх үү ....ээн
Хариулах
66.181.161.4
2025/01/06
0
0
Танай Сайт Хэний гар хөл вэ... Үнэнээ хэлчих...
Хариулах
202.55.188.38
2025/01/06
0
0
Barimttai ni tawiwal ilvv amarsan hezeenii l iim hudlaa tsuu vgeer hvniig hemlehdee sain saituud olon boljdee kkk. Barimtiig ni gargaad ir. UIH aa diilkv bolohoor neg muu sumruu olon doloon yum yrihdaa sain yumaa.
Хариулах
66.181.160.65
2025/01/06
0
0
sayhan ajilaa awsan hvnshdee ene hvncin ta nariin tolgoind tarhi gedg yum bnuu teng hunc oilgood aa sayhan ajla awsan hvn iim yum bj bolkuushde hudla medeelel bnaa ged bodndoo tegsn hudla vnen mong oloh gesn yadtsan medee gargahaa bolioc bornuurih n humuus gej bas tarhi tolgoigvi yumnuud ih boljee tiim l svrhi yum bol omnoh zasgiih n idej uusniig shn niitleec ta nar ter undrah odo idej uucaad gem hiigegvi yumshig tanr iim zvil hiihe bolio kk urwdmuur yumnuud
Хариулах
76.32.122.0
2025/01/06
0
0
Саяхан суудлаа авсан хэдийдээ талбай олгоод явчав худал мэдээлэл байхоо, тийм юм бол гаргасан олгосон шийдвэр баримт нотолгоотой оруулаарай
Хариулах