Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэдэнд холбогдох шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ногдуулж байв.
Шүүгдэгчид шүүхээс ногдуулсан дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээж эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч тус шүүх тэдэнд ногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.
Ингээд тэд УДШ-д хандсан ч тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (1)