Төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлдөг боллоо

М.Үүрээ
2025/01/02

Монгол хэлний тухай хуулийн зарим заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, тус хуулийн 7.2-т Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна хэмээн заасан байдаг.

Энд дурдсан 11.1.2 дахь заалтаар монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн.

Тэгвэл хуулийн 24.2-т Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.
Өөрөөр хэлбэл 7.2-т заасан төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна хэмээх заалт шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.74
2025/01/03
0
0
Хллион бантан
Хариулах