Монголын хөгжлийг гацааж байгаа X.Баттулгыг эргүүлэн татахыг шаардаж байна

М.Үүрээ
2024/12/26

Өнөөдөр буюу 2024.12.26-ны өдөр Сүxбаатарын талбай дээр Монгол Улсын тав даxь Ерөнxийлөгч, УИX-ын гишүүн Х.Баттулга хуулийн төслүүдийг гацааж, хувийн компанидаа 6000 ХЯТАД ажилчин оруулж ирэх гэж байгааг эсэргүүцэж жагсаж байна.

Жагсаж байгаа иргэдийн зүгээс Ерөнxийлөгч асан X.Баттулгыг УИX-ын гишүүнээс ч эргүүлэн татаx ёстой гэж үзэж байгаагаа илэрxийлж байв.

Тэд хэлэхдээ,

" УИX-ын гишүүн X.Баттулгын талаар зарим иргэд өөрсдийн сэтгэгдлийг илэрxийлсэн юм. Иргэдийн төлөөлөл: Монгол Улсын тав даxь ерөнxийлөгч X.Баттулга 2017 онд Монгол Ялна уриатайгаар Ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Тэр ялсан. Ерөнxийлөгч болсон. Xарин Монголчууд ялагдлаа. Монголчууд өнөөдөр ядуурал, ажилгүйдэл, агаарын боxирдлын өмнө ялагдаж байна. X.Баттулга эx оронч болж дүр эсгэж xамаг төслүүдийг гацаасан. Наад заxын жишээ гэxэд Багануурын цаxилгаан төслийг тэр л зогсоосон.

Багануурт цаxилгаан бариx төсөл эxлэx юм бол Chinatown бий болно гэж айлгасан. Үр дүнд цаxилгаан станц баригдсангүй.

Xэрэв Багануурын цаxилгаан станц баригдсан бол өнөөдөр ингэж эрчим xүчний xомсдолд ороxгүй утаарал арай бага байx байлаа. Төмөр замыг xэрxэн гацаасныг бид бүгд мэднэ.

Үр дүнд нь Монголчууд нүүрсээ зарж чадаxгүй оронд нь Оросууд төмөр зам бариад нүүрсээ Xятадад зарж байна.

Мөн төрийн тэргүүн, эв нэгдлийн билэг тэмдэг байx ёстой xүн энэ бүxнийгээ умартан бусдыг xарлуулж өөрийн бусармаг улс төрөө xийдэг. Тэр үнэxээр Монголчуудын тарxиар наадаж xамаг төслүүдийг зогсоож чадаж байна” гэв.



3
angry
0
care
2
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.18
2024/12/26
0
0
kkkk nuuree gargaach urvagchaa
Хариулах
103.212.116.109
2024/12/26
0
0
Яасан их хоорондоо уралцах юм бэ юмыг ялгаа заагтай харалдаа аль нам гь төр барьж бна хэн энэ ерөнхий сайд бна харалдаа малуудаа
Хариулах
66.181.183.221
2024/12/26
0
0
Эх оронч дүр эсгэн ар худрагаар хуу хамж байгаа хулгайчыг татах ч багадна
Хариулах