Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр явуулахаар боллоо

М.Үүрээ
2024/12/25

Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" цахим гарын үсэг цуглуулж улмаар эл өргөдөлд 70 мянган хүн оролцож, гарын үсгээ зурж Хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой болсон байдаг.  

Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.  

Утааны Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг томилсон.

Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл сэдвээр, зохион байгуулах, мөн уг  сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр явуулахаар тусгасан байв. Ингээд уг тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.22.139
2024/12/25
0
0
Хахаха улаанбаатарыг утаагүй болсны дараа утааны сонсгол хийнэ гэнэ дээ.Ганжавхлангийн эзэд санасандаа хүрчээ...
Хариулах