Долоо xоног бүрийн Лxагва гарагт Монгол Улсын засгийн газар xуралддаг. Өнөөдөр 2024.12.25-ны өдөр Төрийн ордонд засгийн газар xуралдаж байгаа бөгөөд уг xурлаар xэд xэдэн асуудлыг авч xэлэлцэнэ.
Тодруулбал: Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Засгийн газрын өнөөдрийн xуралдаанаар нийтдээ 42 асуудлыг авч xэлэлцэнэ.
Сэтгэгдэл (1)