О.Алтангэрэл: Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийг хангах үндэсний хоёр дугаар хөтөлбөрийг танилцууллаа

А.Булганчимэг
2024/12/23

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөртэй холбоотой Хүний эрхийн багц хуулиудын төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, мөн хүний эрхтэй холбоотой 11 хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Бидний хэдэн сар сууж, хэлэлцүүлж боловсруулсан энэхүү төслүүд батлагдвал хүний эрхийн чиглэлээр томоохон ахиц гарна:
- Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлана;
- Жагсаал цуглааны зөвшөөрлийн тогтолцоо халагдана;
- Баривчлах шийтгэлийн хүрээ хязгаар хумигдана;
- Хууль зүйн туслалцааны хүрээ өргөжнө;
- Албаны нууцын тодорхойлолт нарийвчлагдана;
- Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад хүний эрхийн шалгуур тавигдана гэх мэт.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна