ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

А.Булганчимэг
2024/12/23

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дунд хугацааны хөтөлбөрийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх уулзалт өнөөдөр (2024.12.11) зохион байгууллаа. 
Энэ үеэр Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр боловсруулсан дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна