АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

А.Булганчимэг
2024/12/23

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн шинэчлэгдсэн Удирдах зөвлөлийн 2024 оны III хурал боллоо.

Хурлаар “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн зарим ажил, арга хэмжээний тухай, Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт, хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Архинд донтох өвчтэй этгээдийн албадан эмчлэх эмчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын тухай, Монгол Улсад импортолсон согтууруулах ундаа, түүний төрөл, хувь хэмжээ, гарч буй зөрчлийн тухай, Согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлын тухай, Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах олон улсын чиг хандлагын талаар салбар хоорондын мэдээлэл солилцож, хэлэлцэв.

Цаашид архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, согтуурах, мансуурах донтой этгээдийн албадан эмчлэх байгууллага, сайн дураар эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, 2025 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлохоор боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна