Тэрбээр “Нэгэн залуухан шинэхэн төгсөгч охин анхныхаа шинэ жилийн баярт орсон. Ажлынхантай хамт явсан, уусан, архи дарс хэрэглэсэн. Нэлээд биеэ хянах чадваргүй болоод гэр рүүгээ явсан. Харамсалтай нь гэртээ очоогүй. Манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тухайн эмэгтэй биеийнхээ тодорхой хэсгүүд буюу гар хөлийг хөлдөөж, тайрагдсан. Нэгхэн өдрийн баяр, ажлын гараанд дөнгөж гарч буй охин энэ бол эмгэнэлтэй харамсалтай түүх” гэсэн юм. Юмс хэлж биш, хийсэж ирдэг. Шинэ жилийн үеэр дулаан хувцаслаарай гэж хэлэх ёстой байхгүй юу. Гэвч шинэ жилээр хэн ч гоё сайхан хувцаслахыг хүснэ. Ганц баяраар амьдрал дуусахгүй. Гэвч тэр хүний тухайд магадгүй нэг баяраар амьдрал нь дуусаж байна шүү дээ” гэв.
Б.Наранхүү эмчээс өмнө нь өөр мэдээлэл тодруулж байх үеийн зураг болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна