Дунд шатны шүүх түүнд 2022 онд улс төрийн эрхийг бүх насаар нь хасч, бүх эд хөрөнгийг нь хураах ял оноосны дараа Ли энэ шийдвэрийг давж заалдсан ч ӨМӨЗО-ны Ардын дээд шүүх наймдугаар сард түүний гомдлыг хүлээж аваагүй юм. Хөх хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн намын ажлын хорооны нарийн бичгийн дарга асан Лид цаазаар авах ялыг анх 2022 оны есдүгээр сард гаргаж, 2024 оны наймдугаар сард давж заалдах шатны шүүх хурлаар хэвээр үлдээсэн юм.
Өчигдөр болсон цаазаар авах ялыг Ардын дээд шүүх /ӨМХ/ зөвшөөрсний дараа Өвөр Монголын дунд шатны шүүх гүйцэтгэсэн байна.
Хэргийг дэлгэрүүлбэл, Тэрээр орон нутгийн засаг захиргаанд харьцангуй даруухан албан тушаал хашиж байсан ч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум 437 сая юань буюу 200 орчим сая ам.доллар шамшигдуулсан аж. Улмаар нийт 577 сая гаруй юанийн бэлэг, мөнгө авсан, 1 тэрбум 550 сая гаруй юанийг хувьдаа завшсан хэрэгт буруутгагджээ. Мөн Ли-г өөрийн хяналтан дор байдаг гэмт хэргийн бүлэглэл хууль бус үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон хэргээр буруутгасан аж.
Сэтгэгдэл (3)