УИХ-ын ээлжит сонгуулиар өвдөг шороодож ард түмнээрээ дүнгээ тавиулсан П.Анужин Япон улсын Осака хотод суух консулаар томилогдох талаар яригдаж байна. Зөвхөн түүгээр зогсохгүй Солонгос онгоцны үйлчлэгчийг өгзөгийг илсэн хэргээр тэндэхийн прокуророос шийтгэл хүртэж явсан ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хүртэл Хонконг-руу консулаар томилогдох гэнэ.
Манай улсаас томилогдох Гадаадад суух элчин сайд гэдэг эх орондоо ямар ч томилгооны “шанс”-гүй болсон эрх баригчдын очиж хоргоддог “харш” болсон бололтой. Угтаа бол хэл устай, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломатчид гадаад томилолт гардах учиртай.
Консулын суудлыг нэгэндээ бэлэг шиг гардуулж балаг тарьдгаа манай улс хэзээ болих вэ?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна