С.Ганбаатар: Уранаар өөрсдийгөө цахилгаанаар хангахгүй бусад улсыг хямд түүхий эдээр хангана гэдэг эрх зүйн орчин орж иржээ. Арай л гомдмоор юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын Гишүүн С.Ганбаатар, “Өнөөдөр энэ монголд аюултай юу? Хямд эх үүсвэр эндээс үүсэх үү? Цахилгаан үйлдвэрлэх үү? Үгүй ээ. Бусад орон хямд эх үүсвэрээр цахилгаанаар хангагдана. Манайх шар нунтгаар нийлүүлнэ гэдэг эрх зүйн орчин орж ирж байна. Арай гомдмоор юм аа. Байгаль орчны үнэлгээний талаар нэг ч ярихгүй байна. Энэ найман хүн дахиад арван жилийн дараа сайн ёрлоё уранаар сайхан цахилгаантай болсны дараа та наймыг монголчууд мартахгүй. Эсрэгээрээ бол бас монголчууд мартахгүй. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл Оюу Толгой дээр бид 600 тэрбум долларын үнэтэй уул уурхайн сургалтад суусан ард түмэн. Одоо бид нарт 3-4 тэрбум долларын эргэлт гарч байгаа. Ашиг нь гурван тэрбум доллар л гэж ярьж байгаа юм. 30 жил гэвэл жилд 100 сая доллар юм шиг байгаа юм. Эдийн засгийн хувьд маш бага үр ашигтай” гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна