УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Манайхан Оюутолгойн алдааг их ярилаа, зөв. Уран дээр хамгийн том алдаа гарах гэж байна. Оюутолгой дээрх хамгийн том алдаа бол монголчууд мэддэггүйгээ мэддэг байсан. Одоо уран мэддэг царайлж ярихаа зогсоогоод бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан эсэхийг асууж байна. Би Н.Учрал сайдыг хүндэлдэг. Оюутолгойн гэрээ байгуулчхаад АНУ руу зугтсан хүмүүсийн нэг болчих вий гэж би санаа зовж байна. Хувь заяаны түүхийн тоглоом болж болохгүй. Энд ураны мэддэг, гэрээ хийж байсан хүнийг үзээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй. Олон улсын болон үндэсний хэмжээний бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг улс төрчид тойрч ярьдаг. Ухаантай царайлж, уран мэддэг юм шиг ярихаа одоо зогсоо.
Оюутолгойн хамгийн том алдаа бол бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргаагүй, улс төрчид ярьсан. Гадаад руу өөрсдийгөө ухаантай гэж бодсон улс төрчид яваад нүд нь өөр болж ирээд хуульд өөрчлөлт хийх тухай ярьж байсан.
Уран дээр яарахгүй анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн 6.2-д заасан ГАГЦХҮҮ ард түмний мэдэлд байна гэдэг үг бий. Байгаль орчны асуудлыг нийт ард иргэдтэй зөвлөлдөхгүйгээр 126 болсон гишүүд шийдэж болохгүй. Уранаар цахилгаан эрчим хүч гарахгүй. Бид шар нунтаг гаргаад зөөх гэж буй ард түмэн. Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо. 34 хувийг тойрч яриад байна. 34 хувийг багасгаад 0 болгоход Оюутолгой дээр 15 хувийн АМНАТ авч болохыг би ярьж байсан. Ер нь манай ашиг гурван тэрбум ам.доллар гэж байгаа. 30 жилд гурван тэрбум ам.доллар уранаас олно гэвэл манайх нүүрснээсээ илүү их мөнгийг олж байгаа. Үүний төлөө ухаж болохгүй” гэж хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна