УИХ-ын Гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Засгийн газар улсын төсвийн талаар хамгийн чухал асуудлыг хэлэлцэж байна. Хангамж барааны зардал 37 хувиар, Эд хогшил авах зардал 70 хувиар нэмэгдсэн байна. Энэ төрийн байгууллага тавилгагүй байсан юм уу? Өнөөдрийг хүртэл эд хогшил байгаагүй юм уу? Байгаагүй учраас бүхэл бүтэн өмнөхөөсөө 70 хувиар илүү мөнгө зарах гэж байгаа юм уу? Гадаад томилолт 46 хувиар нэмэгдсэн. 111 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс гадаадад ажиллана гэж тавьсан байна. Зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад томилолтын төсөв 4.3 гурав дахин нэмэгдсэн. 100 тэрбум байсан бол 400 тэрбум болсон. Сонгуульд чиглэсэн халамжийн бодлого оо боль. Дахиад нэг жишээ бол хиймэл дагуул. Яагаад гэвэл МУ-д үндэсний аюулгүй байдал чухал боловч энэ нэрийдлээр асар өндөр өртөгтэй 333 сая долларын хиймэл дагуулыг бид худалдаж авах гэж байна. 333 сая долларын 25 хувь нь л нэн хөнгөлөлттэй. Үлдсэн 75 хувь нь арилжааны банкнаас авч байгаа зээл. Бид нар арилжааны банкнаас өндөр хүүтэй богино хугацаатай зээл аваад энэ интернэтийг ашиглах яг өнөөдөр ямар тулгамдсан асуудал байгаа юм бэ? Энэ хиймэл дагуулыг хөөргөснөөс малчид шууд интернэттэй болно гэсэн агуулга байхгүй” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна