ТӨСӨВ: Соёлын сайд Ч.Номин иргэдэд ҮНЭГҮЙ ҮЗВЭР үйлчилгээ үзүүлэхэд 18.3 тэрбум төгрөг зарцуулна

Үүрийнтуяа
2024/10/31

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Ч.Номин сайд соёлын яамны төсвийн багцад үзвэр үйлчилгээний тасалбар буюу үнэгүй ваучар тараахад 18.3 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгажээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын урсгал зардлын төсвийг 101.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 432.2 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Үүнд цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардлыг 31.1 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 1.9 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 6.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 33.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөнтэй холбоотой байна.

Ард түмэн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа ирэх жилийн төсвүүдэд сайтар анхаарал хандуулах шаардлагатай. Учир  нь төсөвт тусгагдаж байгаа мөнгө бол та бидний татварт төлж байгаа мөнгө юм.

Атал зарим улс төрчид улс эх орны ашиг, ирээдүйн төлөө төсөв батлуулах бус зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө маш их хэмжээний төсөв батлуулж буй. Тухайлбал үзвэр үйлчилгээ үнэгүй үзүүлэх ваучер тараахад 18 тэрбум зарцуулах нь манай улсын хувьд нэн тэргүүлэх чиглэлийн асуудал мөн үү? Энэ мэт төсвийн мөнгийг үрэн таран хийж, бидний татварын мөнгийг халаалаж дураараа дургичихаад дараа нь хямралд орсон гээд сууж байдаг.

Тиймээс олон нийтээрээ төсвийн хэлэлцүүлэгт чухал анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна