Т.Доржханд: Манай улс эрчим хүчийг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэж, цаашлаад хөрш хоёр орондоо экспортолдог болно

Үүрийнтуяа
2024/10/30

Эрчим хүчний үндэсний хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр шадар сайд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ,  Өнөөдөр манай улс нийт эрчим хүчний хэрэглээний 22-23 хувийг бид нар хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог.  Тэгээд цаашаа жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсч байгаа дунджаар 10 хувиар өсч байна. Шинэ байшин баръя гэхэд бид цахилгаан дулааныхаа холбоосыг хийж өгч чадахгүй байгаа. Цаашаа үйлдвэр баръя гэхэд бид эрчим хүчний эх үүсвэр байхгүй байгаа жижиг дунд үйлдвэр боловруулах үйлдвэр, уул уурхайн үйлдвэр дэд бүтцийн бүтээн байгуулалт маш энгийнээр  метро баръя гэхэд эрчим хүч байхгүй байгаа ийм болохоор энэ шилжилтийг бид дунд хугацаанд хийгээд Монгол улсын хувьд эрчим хүчийг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг хараат бус бие даасан байдалтай болно. Шаардлагатай үед хоёр хөршөөсөө импортолдог мөн эсрэгээрээ экспортолдог ийм нөхцөл рүү орно гэсэн зорилт тавьж байна. Харин богино хугацаандаа ямар ажил хийх вэ гэхээр үнэ тарифын өөрчлөлтөөс эхлэх юм байна энэ шилжилт бол өнөөдөр зайлшгүй эхлүүлэх ёстой гэхдээ энэ шилжилт бол иргэддээ бизнес эрхлэгчиддээ аль болох дарамт байхгүйгээр ОУ-ын жишээ дээр туршлага дээр үндэслээд хийх нь зүйтэй юм байна гэсэн ийм байдлаар шийдвэрүүд гараад явж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна