УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй МЭТГЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан энэ баасан гарагт болох УИХ-ын чуулганд Ерөнхий сайдтай мэтгэлцэхээр болсон талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.

Тодруулбал, тэрбээр "Энэ баасан гариг буюу 10 р сарын 25 ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл хийх үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сөрөг хүчнээ төлөөлж 20 мин мэтгэлцэхээр боллоо.

Хоёр талын микрофоныг 20 мин турш нээж ярилцах юм байна. Иргэдээс ирсэн асуултыг асуух хүрээнд явагдаж АН-ын бүлгийн гишүүд бас асуулт асуух дэгтэй ажээ" гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна