У.Хүрэлсүх: Дайчин охин У.Сүрэнжавт гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе

“Парис 2024” оны зуны XVII паралимпын наадмын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Түүхийн шинэ хуудсыг нээж "ПАРИС 2024" Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны АЛТАН медалыг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав болон багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе.

"ПАРИС-2024" Паралимпд оролцож байгаа Монгол улсын нийт тамирчид, баг хамт олондоо амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна