"Худаг" хочит, тэрбумтан Б.Пунсалмаа намын жагсаалтад багтаж гишүүн боллоо

Сайханцэцэг
2024/06/29

2020 оны УИХ-ын сонгуулиар Худаг гэх нэр хочтой болоод унаж байсан тэрбумтан Б.Пунсалмаа Ардчилсан намын жагсаалтын 16 суудлын нэгэнд багтаж, гишүүн болохоор боллоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “Айл бүхийн гадна усны худаг барина” хэмээн ярьсан нь амьдрал мэддэггүй, аахар шаахар асуудал ойлгодоггүй гэх шүүмжлэлийг дагуулж байсан. Тухайн үед баян мөнгөтэй мөнгө тараагаад ч гарч чадаагүй бөгөөд энэ удаад даагаа нэхэж дахиж уралдаад барианд багтаж оров. Тэрбээр бизнес эрхлэгч буюу М ойл группийн захирал. Улс төрд орохынхоо өмнө буюу 2019 оны төрсөн өдрөөрөө тэрбээр “Пунсалмаа” нэртэй сан хүртэл байгуулж байв. Түүний хөрөнгө орлого нь 85-аас дээр тэрбумын хөрөнгөтэй гэж тодорхойлогддог. Их мөнгөтэй, баян хүн их хуралд ороод юу хийхийг цаг хугацаа харуулах бизээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.67
2026/02/06
0
0
аймаар луйварчин гэхчив.
Хариулах