Н.Алтанхуяг: Шударга бустай үргэлжлүүлэн тэмцэнэ

Сайханцэцэг
2024/06/29

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас Н.Алтанхуяг зангараг зааж гарч ирлээ. Түүний хувьд энэ тойрогт тавуулаа нэр дэвшсэн ч ганцаараа гарч ирэв. Харин нөгөө талд нь МАН-аас нэр дэвшсэн тавын дөрөв нь гарч иржээ. Тодруулбал, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, Хотын орлогч П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Э.Батшугар нар ардчиллын тавын дөрвийг дарж гарч ирэв. 

Хэцүү өрсөлдөөнтэй тойргоос гарч ирсэн Н.Алтанхуяг өчигдөр орой баярын сэтгэгдлээ хуваалцаж "Намайг дэмжсэн Сонгинохайрханчууддаа маш их баярлалаа. Шударга бустай үргэлжлүүлэн тэмцэнэ" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна