Улсын аваргаас Удирдлагын магистр цолтон болжээ

Сайханцэцэг
2024/06/22

Олноо Бор аварга хэмээн хүндлэгддэг Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат үндэсний бөхийн Улсын аварга С.Мөнхбат магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр аварга цолтон болсноосоо хойш барилдахаа болсон бөгөөд өөрийгөө хөгжүүлэх сурч боловсрох, нийгэм нийтэд хэрэгтэй ажил хөдөлмөрт бие сэтгэл зүрхээ зориулж яваа ажээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Удирдлагын академийг Удирдах ажилтны ёс зүй, манлайлал сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний хувьд 2011 оны төрийн их баяр наадамд 10 даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болж байлаа. Аваргын хувьд өөрийгөө хөгжүүлж, улс эх орныхоо төлөө ажиллаж, дараагийн 2028 оны сонгуулиар их хуралд нэрээ дэвшүүлж магадгүй л болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна