Өнөөдөр манай гурван боксчин олимпын эрхийн төлөө тулалдана

Олимпын эрх олгох боксын тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар Германы боксчин Денис Брилтэй хүч үзнэ. Манай тамирчин энэ тулаанд ялбал дараагийн тойрогт Украины Айдер Абдураймов, Тажикистаны Асрир Вохидов нарын ялсантай нь оноол таарах юм. Мөн эрэгтэйчүүдийн 80 кг-д Г.Далай Ираны Мейсам Гешлагитай учраа таарсан билээ. Түүчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ Кирибатигийн Эриү Темакаутай тулалдах хуваарьтай аж. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна