Дэлхийн аваргыг төрүүлсэн ижий аав хоёр

Сайханцэцэг
2024/05/25

Хэдхэн хоногийн өмнө Жүдо бөхийн холбооноос шинэхэн Дэлхийн аварга төрлөө. Тодруулбал, ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны бөх, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү нь ДАШТ-ний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд хурд хүч авахаалжтай барилдаж, аварга болсон билээ. Тэгвэл шинэхэн аваргыг Сүлд спорт хорооны удирдлагууд болон төрүүлж өсгөсөн ижий аав, ар гэрийнхэн нь угтан авлаа. Түүний аавыг Бавуудорж гэдэг. Харин ээж нь охиныхоо аваргын төлөөх барилдааныг үзээд огшиж, баярлаж уйлсан даа хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Жүдоч Б.Баасанхүүгийн хувьд энэ жил одтой байгаа. Дөрвөн тэмцээнд дараалан түрүүлэв. Тодруулбал, Улсын аварга, Азийн аварга, Их дуулгын аварга болж араас нь залгуулаад Дэлхийн аварга болж Монголчуудыгаа баярлуулав. Түмний хэлж ярьдгаар од нь гүйсэн дэлхийн аваргыг олон нийт Олимпын аварга болоорой хэмээн ерөөж байна. Ерөөл биелэх болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна