Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээг хаах шийдвэр гаргасан.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөн авсан Миягино дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгэхама дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг Сүмо бөхийн холбооноос гаргасан. Тодруулбал, түүний шавь Хокүсэйхо Э.Даваанинж нь удаа дараалан бөхчүүдийг дээрэлхэж, хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдоод байгаа юм. Иймд зохих шийтгэлийг оногдуулж, Э.Даваанинжийг сүмо бөхөөс хөөж, Миягино дэвжээг хаахаар болсон юм. Тэгвэл уг үйл явдлын дараа МУ-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Хакухо Даваажаргал Японы иргэншлээсээ татгалзаж Монголдоо ирэх бололтой гэж хүмүүс таамаглаж байна. Учир нь тэрбээр “би сумо бөхийн төлөө иргэншлээ сольсон одоо надаа энд байх хэрэг байхгүй тосоод авах эх орон, элгэн садан минь бий” гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна