БШУ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06–ны өдрийн А/347 дугаар тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Үүний дагуу олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг авч эхэллээ.
Тодруулбал, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэхэд тус журмыг мөрдлөг болгоно.
Үүнд,
-Кембрижийн IGCSE, O, AS, A
-IB-International Baccalaureate
-AP-Advanced Placement
-TOEFL /IBT/
-IELTS
-SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
-Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд,
Дүн, оноо дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын 1.3, БШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2-т заасны дагуу МХБШ-д заавал хамрагдаж, босго онооны болзол хангасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна