Анх 2011 онд байгуулагдсан ЮНИВИШН (Univision) нь IPTV, Интернэт, Суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн, ЮНИТЕЛ группийн харьяа компани юм. Хамгийн олон хэрэглэгчтэй гэгдэх уг компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн удаа дараа хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олон удаа шалгагдаж байсан юм. Тэгвэл иргэд саяхнаас мөн л Юнивишн компани хэрэглэгчдээ хохироож байгаа талаар фэйсбүүк орчинд бухимдлаа илэрхийлж Юнивишн үйлчилгээнээс татгалзаж буйгаа ч илэрхийлээд байгаа юм. Хэрэглэгчдийн сэтгэгдлээс дурдвал:
-Юнивишн хэрэглэгч Баярсайхан Мөнхсайхан
-За фэйсбүүк найзуудаа. Univision Mongolia гэх байгууллага дараах байдлаар хэрэглэгчдээ хохироож байна. Өөрийн түүхээс та бүгдэд хуваалцая. Ийм мэтийн жижиг залилан, луйвар хулгайг бид таслан зогсоохгүй бол энэ улс хөгжих нь юу л бол Манайх тус байгууллагын сарын 600GB дататай багцыг хэрэглэдэг энэ оны 03 дугаар сарын хэрэглээ зөвхөн 17 өдрийн хугацаанд 600GB дууссан. Оператортой холбоо барихад гуравдугаар сарын 11-ний өдөр 100 гаруй GB дата хэрэглэсэн байна гэсэн тайлбарыг тавьсан. Дараа нь бид нэмэлтээр 100GB дата авсан харин тэр 100 GB дата 27-ны өдөр буюу 10 хоногийн дараа дахин дууссан. Харин оператор 27-ны өдөр танайх 70GB дата хэрэглэсэн байна гэсэн. Иймд манайх тус сард маш бага хэрэглээтэй байсан тул ийм байх боломжгүй талаар хэлсэн боловч оператор манайд ямар нэгэн асуудал байхгүй танайх дараах асуудлаас болж дата хурдан дуусаж байгаа байх гэсэн. Үүнд:
1. Танайх том зурагтаар youtube үздэг учраас дата хурдан дууссан байх.
2. Танайх өмнө нь 30мб хэрэглэдэг байсан одоо 50мб хэрэглэж байгаа тул хурдан дууссан байх.
3. Төхөөрөмжүүд чинь update татаад дата дууссан байх.
4. Өөр төхөөрөмж танай wifi-д холбогдсон байх.
Өөдөөс тавьсан тайлбарууд маш инээдтэй. Яаж ийм утгагүй тайлбар тавиад сууж байдаг байна аа гэж тухайн үед бодож байсан. Дээрх асуудал удаа дараа давтагдаж байгаа тул манайх аргагүй эрхэнд гэртээ router авч өөрсдийн хэрэглээг нарийвчлалтай хянах болсон. Харин өнөөдөр нэг өдрийн хэрэглээ univision app дээр өдрийн дотор 29GB хэрэглэсэн гэж харагдах боловч router дээр нийт хэрэглээ 14-15 GB гэж харагдаж байна. Нөгөө хүмүүсийн хэлээд байдгаар сүнс интернет орсон юм болов уу!!!! Танайх wifi төхөөрөмжинд чинь өөр хүн холбогдсон байж болзошгүй гэдэг тайлбарыг дахин сонсохгүйн тулд бид танай ажилтнаар wifi pass солиулсан ба бид wifi pass-аа мэдэхгүй. Дээрх зүйлээс бид танай байгууллага хэрэгчдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг, сар бүрийн дата хэрэглээг тодорхой байдлаар хумсалдаг гэж үзэж байна гэжээ.
-Энхтөрийн Нарантуяа
-Ёоо нээрээ тэвчээр тасарлаа, үнэхээр миний ухаан тэвчээр хоёр хүрэхгүй юм байна.
-12 дугаар сарын төлбөр- нэмэлтээр юу ч үзээгүй мөртлөө шууд мөнгө нэмэгдээд гарчихсан
-01 дүгээр сарын төлбөр нөгөө алдарт хоёр багц үнэгүй гэхээр нь тэр багцыг нь идэвхижүүлээд төлбөр дээрээ нэмэгдүүлээд гарчихсан
-02 дугаар сарын төлбөр багцад дагалдах эрхээрээ хүүхдүүд боксгүй дөрвөн кино үзээд бас л төлбөр дээр нэмэгдээд гарчихсан.
- Лавлах руу нь бүтэн 10 минутын турш залгаад утсаа арай гэж аваад намайг утсаа барьж байгаарай гээд бүтэн гурван минут таг, байна уу гээд ч хариу байхгүй. Ядаж хохиролгүй болчхоод асуудлаа шийдүүлээд энэ нэг балиар юнивишнээс салах юмсан. Асуудлаа шийдүүлж чадсан хүн байна уу? Яах вэ? https://www.facebook.com/groups/univisionusers/permalink/3323487424583767/?mibextid=q5o4bk
-Ш.Зоригоо
-77118811, 1424 дугаарууд руу нь залгахаар гөлөг төөрүүлж байгаа юм шиг. Ёстой хэрэг алга аа. https://www.facebook.com/groups/univisionusers/permalink/3323382231260953/?mibextid=q5o4bk
Энэ мэтээр хэрэглэгчдийг хохироосоор байх уу, ЮНИВИШН компани!!!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна