Монгол Улсын нутаг дэвсгэрт урд өмнө нь орж ирж байгаагүй маш их хэмжээний цианит хилээр нэвтрэх гэж байгаа тухай албан бус мэдээлэл байна. Тодруулбал, 2023 он гарсан даруйд нэг сараас уул уурхайн салбар эрчимжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль бусаар цианитыг оруулж ирэх асуудал улс төрийн томоохон дарга нар Төрийн ордны гадуур яригдаж эхэлсэн байна. Тэрхүү их хэмжээний цианитыг алт угаахад ашиглана гэх. Энэ нь энгийн нэг алтны уурхайн эздийн хийх асуудал биш бөгөөд одоогийн өндөр дээд албан тушаал хашиж буй улс төрчдийн бүлэглэл хамтарч байж болзошгүй. Улс төрчдийн томоохон бүлэглэл хамтарч энэ асуудлыг хийж эхэлсэн гэх бөгөөд өөрсдийн хамаарал уурхайнуудад ашиглах сургийг "бор шувуу" жиргээд эхэлсэн.
Бүр цаашилбал, хамгийн эхэнд "Халзан бүргэдэй"-н ордод цианит ашиглаж их хэмжээний алтны олборлолт хийхээр тохироог дээгүүр хийсэн яриа бий. Түүнчлэн тэд ингэж өөрсдөдөө ашигтай байдлаар ашигт малтмал олборлож, ирэх жилийн сонгуулийн санхүүжилтээ босгож байж болзошгүй мэдээлэл ч чих дэлсэнэ. Томоохон албан тушаал, эрх мэдэлдээ хэвээр үлдэхийн тулд сонгуульд ялалт байгуулж, ашигт малтмал, эрх мэдэлтэйгээ үлдэхээр зэхэж байгаа нь дээрхийг илүү бататгах сэжүүр болж байгаад эргэлзэх хэрэггүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна