Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ХУД-19, "Грийнхаус хотхон"-ы СӨХ-ийн дарга С.М нь "Грийнхаус хотхон"-ы хажууд баригдаж байгаа барилгыг эсэргүүцсэн самбар байршуулсныг "кёкүшюүзан" Батбаяр хутгаар хуулж зүсэн танхайрсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нар албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж үзэж хотхоны орчим барилга бариулахыг эсэргүүцэж 2х6 метрийн хэмжээтэй кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нар "Грийнхаус хотхон"-ы байранд нийтийн орон сууцны орчны булан тохой бүрт, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, "Кёкүшюүзан сан" гэх таван барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо "Грийнхаус хотхон"-ы урдах спорт заал, орон сууцыг нурааж 14 давхар оффисын барилга барих гэнэ. Энэ бага зай талбайд өндөр барилга бариад.... хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх болно.
-Энэ гэр бүлийн хоёр хүн орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөл рүү тулгахыг зөвшөөрөхгүй. Бид хотхоноосоо хаашаа ч явахгүй. Бидний амьдралд саад болохгүй савраа татаарай, барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно гэсэн бичигтэй хулдаасан хэвлэлийг иргэн Д.Батбаяр ирж хутгаар хуулж зүсэж авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг ХУД-ийн ЦГ-ын Нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна