МОНГОЛЫН ТҮҮХЭНД ДЭХ ХАМГИЙН ХҮНД ХАВРЫН ЧУУЛГАН НЭЭЛЭЭ

2023/03/16

     Үндсэн хуулийн өөрчлөлт, нэмэлт парламентийн асуудал, сонгуулийн нэг том тойргийн сонголтыг ч ард иргэдийн хамт сонгох, шийдэх эрхийн өмнө чуулган нээлээ.    

     УИХ-ын гишүүн Т. Доржханд хэвлэлийнхэнд хандан энэ хаврын чуулган хамгийн хүнд шийдвэр гаргах парламент нээлтээ хийлээ хэмээн анхааруулав. Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх асуудлыг хөндөн, авлига хулгайн асуудлыг цэгцлэх, Хөгжлийн банкны хэлэлцүүлгийн үр дүнг хэлэлцэнэ, Нүүрсний түр хорооны асуудлыг нээлттэй хэлэлцэн асуудлыг цэгцлэх тухай онцгой анхааруулав. 

     Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөхгүй бол шоронгийн зарчмаар нийгэм өөрчлөгдөхгүй. Энэ түүх 30 жил явж ирснийг мөн өгүүлэв. Хариуцлага дээрээс доош шаталсан, цэгцтэй байж хаа хаанаа зөв голдрилд байж хөгжсөн орнуудын загвараар явах уу? эсэх талаар шийдвэр гаргах нь энэ жилийн хаврын парламентийг их шийдвэрийн өмнө хүндхэн цаг хугацааны өмнө нээж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна