ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ

Сайханцэцэг
2023/02/08

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон салбар сайдаасаа түтгэлзэх хүсэлтээ өнөөдөр өгч, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон билээ. Тодруулбал, түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлсэн байгаа юм. Тэгвэл маргаашийн Засгийн газрын ээлжит хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргахаар болжээ.

Ийнхүү ХНХ-ын сайдаар томилогдоод удаагүй байгаа тэрбээр хуулийн байгууллагад шалгуулахаар болов. Харин дараагийн сайд нь хэн бэ гэдэг нь нэлээд анхаарал татаж байна. Зарим нэг албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг сайдын суудалд горилж байна гэсэн мэдээлэл гарчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна