Шуурхай: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ

Сайханцэцэг
2023/02/08

Засгийн газрын хуралдаан маргааш буюу лхагва гарагт болох байсан ч өнөөдөр 16.30 цагаас эхэлж ээлжит бусаар хуралдаж эхэлжээ. Тодруулбал, Турк болон Сири улсад туслах тусламжийн хандив болон эмч сувилагчийн баг илгээх асуудлаар ийнхүү шуурхай хуралдаж байгаа ажээ. Тодруулбал, цаг алдахгүй Турк улсад тусламж хандив хэрэгтэй байна гэдгийг албаныхан онцолж, УОК-иос туслах саналаа хүргүүлснийг ийнхүү Засгийн газрын сайд нар ээлжит бусаар хурал зарлан хуралдаж байна. Өнөө орой газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улс руу тусламжийн баг, хандивыг илгээхээр нислэг үйлдэж магадгүй гэсэн мэдээлэл байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна