Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Н.Баяртсайхан хоёр ирсэнгүй

Сайханцэцэг
2023/02/06

Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй  шинжлэн судлах хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөрТөрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн юм.  Нийт 59 гэрчийг дуудуулсан байна. Гэвч зарим нэг гэрчээр дуудагдсан хүмүүс сонсголд ирээгүй байна. 

Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол тус банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг гэрчээр дуудагдсан ч холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл байна. Харин одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлттэй сонсголд оролцож тайлан шалгалтын талаар мэдээлэл өгч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна