Хөгжлийн банкинд хийсэн 170 гаруй зөрчилтэй асуудалд 192 дүгнэлт бичиж байжээ

Сайханцэцэг
2023/02/06

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна. Шинжээчийн танилцуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ /2022/, Засгийн газар /2016, 2019/, Үндэсний аудитын газар /2019,2021/, Монголбанк /2017, 2018, 2021/, Монголбанк болон Сангийн яамны хамтарсан /2020/, PWC /2018/ зэрэг байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар нийт 170 гаруй зөрчилтэй асуудлыг тэмдэглэж, үр дүнд үндэслэсэн 192 дүгнэлт бичиж байжээ. Мөн зөрчил болон эрсдлийг арилгах 237 зөвлөмж өгч байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна