АН-ынхан Д.Ганбатыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргэлээ

Сайханцэцэг
2023/01/31

Ардчилсан нам энэ сарын 19-ний өдөр хуралдаж, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Гэтэл С.Эрдэнийн талынхан энэ сарын 28-нд намын даргын сунгааг зохион байгуулж, АН-ын даргаараа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон юм. Улмаар өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн байна.

Энэ талаар тус намын ЕНБД Д.Эрдэнэсувд "АН-ын даргын сунгааг энэ сарын 25-нд зарлаж, 28-ны өдөр сонгосон. Санал хураалтад нийт 79.000 гишүүн оролцсон. Намын үндсэн дүрмийн хүрээнд намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгодог. Хууль ёсны дагуу явагдсан тул одоо Улсын Дээд Шүүх бүртгэснээр даргын бүрэн эрх баталгаажна" хэмээлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна