Л.Нанжид: Сээрний яс хуга цохиж чадахгүйгээс болж гарын яс хугарах цаашлаад гараа тайруулах ч эрсдэлтэй

Сайханцэцэг
2023/01/16

Сүүлийн үед ГССҮТ-д сээрний яс хуга цохиж байгаад гараа хугалж гэмтээсэн иргэдийн тоо нэмэгдэж ачаалал нэмэгдэж байгаа талаар эмч сэрэмжлүүлж байна.  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид "Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой. Мөн зөөлөн эд гэмтсэнээр хаван, хавдар үүсэж нян бактери бий болно. Үүнээс болж гараа тайруулах ч эрсдэлтэй. Ямар нэг гадны шалтгаангүй, зүгээр байж байгаад энэ мэт өөрийгөө гэмтээж хохирох, эмч нарын ачааллыг нэмэх нь асуудал дагуулж байна. Зарим залуус “Өөрийнхөө гараар юу хийх нь өөрт чинь хамаагүй. Эмчилж эдгээх нь чиний хийх ёстой ажил" гэсэн байдлаар хандах нь бий. Гэхдээ ямар ч ач холбогдолгүй зүйлээс болж \сээрний яс\ өөрийгөө гэмтээхгүй байгаасай, өөрийгөө бүү хохироогоосой гэсэндээ л эмч нар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгдөг юм шүү" гэжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна