Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг Монголнбанкны ерөнхийлөгчөөр томилно гэсэн мэдээлэл гарсан. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлжээ. Дарга Б.Батдаваагийн хувьд Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард ҮСХ-ны даргаар томилж байсан. Тодруулбал, Тус хороо нь УИХ-ын харьяа учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар томилдог зохицуулалттай. Тэрбээр дарга байсан А.Ариунзаяагаас тамга тэмдгээ гардаж авч байсан. Ийнхүү бүтэн нэг жил Статистикийн хороог удирдаад буцаад Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох тохироогоо хийжээ. Статистикийн хороо нь УИХ-ын харьяа байгууллага учраас УИХ-ын дарга өөрийн хүнээ "томилдог" гэсэн албан мэдээлэл бий. Тэгвэл даргаар крандуулсан Б.Батдаваа албан тушаал ахиж Монголбанкийг удирдахаар болжээ. Гэхдээ түүнтэй холбоотой таагүй нэг мэдээлэл бий. Тодруулбал, Б.Батдаваа нь авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм байна.
Боловсрол, мэргэжил нь
Ажлын туршлага нь
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна