Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байсан юм. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж дууссан. Эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна