УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарсан. Ирэх Лхагва гаригийн төсвийн байнгын хорооны сонсголоор Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ. Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа аж.
УИХ 2019 оны тавдугаар сарын 9-нд ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилсон. Д.Занданбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн юм. Гэвч түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна.
Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг байгууллага юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
Ажилласан байдал:
Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдох хүнд дараах шаардлагыг тавьдаг. Төрийн аудитын тухай хууль
28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
28.2.1. 45 нас хүрсэн байх;
28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;
28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;
28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;
28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сэтгэгдэл (2)