Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлыг томилжээ. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг тус албан тушаалд томилсон байна.
Сануулахад, Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан билээ. Тэрбээр "Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сард Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.
1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна