Улсын хэмжээнд дизель түлш тасарч, нүүрсний уурхайнууд дизель түлшний нөөц буурч зарим газар түлш өгөхөө больсон байна. Энэ талаар өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан УОК-ын өргөтгөсөн хуралдаанд нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2000-2200 тонн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК гурав хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна