НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 38,957,902 баримт хамрагдсан юм.
Үндсэн тохирлын дугаар: 48753050
48753050 дугаартай баримт бүртгүүлсэн иргэн нь 1-10 баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-с дээш тооны баримт бүртгүүлсэн 30 сая төгрөг авах юм. 90 хоногийн дотор баталгаажуулалтаа хийхгүй бол урамшууллыг олгохгүй тул Иргэн та харъяа татварын албан дээр хүсэлтээ гаргана уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна