Өнөөдөр НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өдөр 13.00 цагт явагдана. Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруулах юм. НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна