Засгийн газар:Автозамын төлбөр төлөх цэгүүдийг цахимжуулж эхэллээ

Сайханцэцэг
2022/08/10

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр төрийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж иргэдийг чирэгдэлгүй болгохоор ажиллаж эхэлсэн. Тухайлбал, автозамын төлбөр авах цэгүүдийг цахимжуулсан нь жолооч нарын ажлыг хөнгөвчилж байна. Мөн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийг Имонголиа-гаар бүртгэж байна. Мөн уул уурхай лиценз авах олгохыг ч цахимжуулснаар далд хэлбэрийн наймаа цэгцэрнэ. Ийнхүү цахим шилжилтийг эрчимтэй хийж байна.

Олон улсын болон орон нутгийн шинж чанартай 35 төлбөр хураах цэг байдаг. Иргэдээс замын төлбөр авах нь гараар явагддаг. Үүнийг больж цахимд шилжүүлж байна. Цаашдаа 23 цэг цахимжих боломжтой. Замаас олох орлогын эх үүсвэр ч нэмэгдэнэ. Цахимд шилжснээр ажиллаж байгаа хүмүүсийн орон тоо ч буурна гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна